TwitterFacebook

Фонтын хэмжээ a a a

дэвсгэр өнгө A A A A

COVID-19(新型コロナウィルス感染症)の予防・感染拡大の防止のために【感染経路】飛沫感染・接触感染【行うべきこと】マスク着用・手指洗い【回避すべきこと(3密)】密閉・密集・密接

COVID-19(Шинэ коронавируст халдвар)-өөс сэргийлэх, халдвар тархахаас хамгаалахын төлөө

Корона вирус (SARS - CoV-2) биед орсноор COVID-19 тусна. COVID-19 тусахад халуурах болон ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг. COVID-19 нь агаар дусал болон хүрэлцэх байдлаар халдварлана.
Корона вирус (SARS - CoV-2) биед орсны дараа халуурах болон ханиалгах шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ, корона вирус биед байгаа тул эргэн тойрныхоо хүмүүст корона вирусын халдвар тараах магадлалтай.

Тиймээс, хүнтэй уулзах үедээ хүн хоорондын зайг барина уу. (Social distancing гэж хэлдэг)
Түүнчлэн, хүнтэй ярих үедээ, маск зүүнэ үү. COVID-19 тусахгүй байхын тулд, мөн эргэн тойрныхоо хүмүүст халдвар тараахгүй байхын тулд болгоомжтой байна уу.

Өдөр тутмын амьдралдаа юунд анхаарах вэ?

Та дараах зүйлсийг анхааран, сахина уу.

  • Гараа угаах

  • Ханиах үеийн дэглэм

  • Агааржуулалт

  • Задгай биш, хумигдмал орон зайнаас зайлсхийх

  • Зай завсаргүй олон хүнтэй газраас зайлсхийх

  • Залгаа, зай барих боломжгүй нөхцөлөөс зайлсхийх

COVID-19 гэх мэт өвчин тусахгүй байхын тулд "гар, хуруугаа угаах" болон "ханиалгахдаа хувийн соёлыг сахих" нь чухал юм.
COVID-19 ба бусад халдварт өвчнөөс сэргийлэх үндсэн арга нь “гар хуруугаа угаах” болон “амны хаалт зүүх зэрэг ханиалгах үеийн дэглэм”-ийг баримтлах юм.
Тархалт үүсгэх нийтлэг хүчин зүйл нь “Задгай биш, битүү”, “Зай завсаргүй газар, олон хүн цугларч цагийг өнгөрөөх”, “Залгаа газар, тодорхойгүй олон тооны хүн ойр хавьтах эрсдэл өндөртэй” буюу гурван “З” юм. Битүү газар, олон хүний цугларах орон зайд олуулаа бөөгнөрөлдөхөөс зайлсхийнэ үү. Дээрх гурван “З”-г нойллохыг зорицгооё.

Ханиад хүрсэн байж болзошгүй гэж бодсон үедээ сургууль болон ажилдаа битгий яваарай. Өдөр бүр биеийн халуунаа шалгаж, температураа цаасан дээр тэмдэглээрэй.